“Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 13 дахь өдрийн 10 цагийн /Улаанбаатарын цаг/ байдлаар 84 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл, нийт 3 медальтай Протугал улстай хамт медалийн тоогоор 62 дугаар байрт байна.
Токиогийн олимпын медалийн тоогоор БНХАУ-ын баг 32 алт, 21 мөнгө, 16 хүрэл /нийт 69/-тэй медалийн чанараар олимпод оролцогч 206 орныг тэргүүлж явна.
АНУ-ын баг 24 алт, 28 мөнгө, 21 хүрэл /нийт 73/-тэй, медалийн тоогоор тэргүүлж, чанараар 2-т эрэмблэгджээ. Харин эзэн орон Япон улсын баг 19 алт, 6 мөнгө, 11 хүрэл, нийт 36 медальтай медалийн чанараар 3 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Австралийн шигшээ баг 14 алт, 4 мөнгө, 16 хүрэл, нийт 34 медальтай медалийн чанараар 4 дүгээрт, харин медалийн тоогоор 6 дугаарт жагсчээ. Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 13 алт, 21 мөнгө, 18 хүрэл, нийт 52 медальтай медалийн тоогоор 3 дугаарт, медалийн чанараар 5 дугаарт жагсаад байна.
Харин Их Британи 13 алт, 17 мөнгө, 13 хүрэлтэй нийт 43 медальтай, чанараар 6 дугаарт, медалийн тоогоор 4 дүгээрт бичигдэж байна.
Эх сурвалж: Montsame.mn
0 cэтгэгдэлтэй