Хоногт 1673 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн эндэв

2022-01-17 151 0

ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны нэгдүгээр сарын 17-ны байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1673 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1083 нь нийслэлд, 590 нь орон нутагт бүртгэгджээ.

Хоногт нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 2013 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо

Өнөөдрийн байдлаар 7548 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 33670хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 2235 нь хөнгөн, 4488 нь хүндэвтэр, 773 нь хүнд, 52 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 1137 хүүхэд, 549 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.

Нийт хүн амын 66.6 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Мөн дархлаа сэргээх гуравдугаар тунд 968.4 мянга гаруй хүн хамрагджээ. ЭМЯ-аас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөсөн байна. Ингэснээр гэр бүл болон өөрийгөө халдвараас сэргийлнэ.

 

Б.Болор

Холбоотой мэдээ