Б.Болор-Эрдэнийг дэд сайдаар “томилно”

2022-01-12 132 0

Монгол Улсын Засийн газраас 2022.01.01-нээс Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахаар хуульчилсан. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулсан.

Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалыг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нарыг түр томилоод байгаа юм. Улмаар шинэ яам байгуулсантай холбогдуулан Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нарын удирдаж буй агентлагийг татан буулгах шийдвэр гаргасан юм.

Төрийн албаны тухай хуулиар төрд 16 жил ажилласан хүн мерит зарчмаар дэвшиж, ТНБД-аар сонгогдох зохицуулалттай. Уг шалгуурыг Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нар хангахгүй байгаа юм. Тиймээс ч улс төрийн хүрээндээ тэднийг өөр албан тушаалд сэлгэн томилохоор яригдаж байгаа аж. Тухайлбал, Б.Болор-Эрдэнийг ТНБД-аар түр ажиллуулж байгаад, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар томилохоор байгаа аж.

Холбоотой мэдээ