Эрдэмтэд шинээр нээсэн модоо Леонардо Ди Каприогийн нэрээр нэрлэжээ

2022-01-07 127 0

Их Британийн хатан хааны Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэд шинээр нээн илрүүлсэн модоо жүжигчин Леонардо Ди Каприогийн нэрээр нэрлэжээ. “Увариопсис дикаприо” гэж нэрлэгдсэн уг мод нь биологийн олон янз байдлаараа алдартай Камеруны Эбо ойд л ургадаг юм байна. Давжаа биетэй, мөнх ногооноороо байдаг энэхүү мод нь иланг иланг овогт багтах ургамлын төрөл бөгөөд цаашид устах аюул нүүрлээд байна гэж нээн илрүүлсэн эрдэмтэд ярьжээ.

Алдарт жүжигчин Эбо ойг огтолж, сүйтгэхийг таслан зогсооход чухал үүрэг гүйцэтгэсэн тул эрдэмтэд үйл хэргийг нь хүндэтгэн шинэ модыг ийн нэрлэжээ.

Эбо нь Төв Африкийн хамгийн том хөндөгдөөгүй ширэнгэн ойн нэг бөгөөд Банены овгийн хүмүүс аж төрдөг, ховордсон горилла, шимпанзе, ойн заан зэрэг олон өвөрмөц амьтан, ургамлын өлгий нутаг юм.

Олон улсын шинжээчид өмнө нь Эбо ойгоос устаж үгүй болох эрсдэлтэй амьтан, ургамлын төрлийг баримтжуулан тус улсын Засгийн газарт захидал бичиж байжээ. Харин жүжигчин Ди Каприо энэ асуудалд анхаарал хандуулан олон сая дагагчтай сошиал хаягуудаараа дуу хоолой хүргэсэн нь кампанит ажилд ихээхэн түлхэц болжээ. Улмаар Камеруны засгийн газар Эбогийн ойгоос мод бэлтгэх зөвшөөрлийг цуцлахад хүрсэн юм.

Холбоотой мэдээ