С.Энхболд: Арван иргэнээс Омикрон илэрснийг баталгаажуулна

2022-01-06 69 0

Эрүүл мэндийн сайдаас С.Энхболдоос Омикрон илэрсэн талаар тодрууллаа.

Тэрээр “Дэлхий дахинд Омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш манай улсад 1000 гаруй сорьц шинжилснээс эрсдэлтэй байж болох 100 гаруй сорьцыг Япон руу явуулсан. Сэжигтэй 16 тохиолдлоос арван иргэний сорьцод урьдчилсан байдлаар Омикрон илэрсэн байна. Энэ нь баталгаажсан цагт мэдээлэл өгнө.

Омикрон орж ирлээ гээд битгий айж сандар. Хурдан тархаж байгаа ч гэсэн харьцангуй хөнгөн, томуу төст хэлбэртэй байна. Омикрон орж ирсэн тохиолдолд аль болох хөл хорио тавихгүй байх тал дээр анхаарна.

Арванхоёрдугаар сарын 20-нд Монголоос Лондонд очсон иргэнээс Омикрон илэрсэн гэсэн. Үүнийг яг Монголоос авсан гэхэд эргэлзээтэй. Омикрон нь 2.5 хоногийн нууц үетэй учир замдаа авсан байх магадлалтай. Солонгост байгаа иргэн нь тэнд оршин суудаг хүн, гэртээ тусгаарлагдаж байх үед нь Омикрон илэрсэн гэх мэдээлэл авсан” гэлээ.

Холбоотой мэдээ