ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны нэгдүгээр сарын 5-ны байдлаар танилцууллаа.
Тохиолдлын тоо
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 585 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 385 нь нийслэлд, 196 нь орон нутагт, дөрөв нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ.
Нас баралт
Хоногт гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 1992 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 2474 байгаа бол гэрийн хяналтад 4046 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 667 нь хөнгөн, 1577 нь хүндэвтэр, 208 нь хүнд, 22 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 287 хүүхэд, 136 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Вакцинжуулалт
Нийт хүн амын 66.5 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан байна. Мөн дархлаа сэргээх гуравдугаар тунд 922 мянга гаруй хүн хамрагджээ.
Зөвлөмж
ЭМЯ-аас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөсөн байна. Ингэснээр гэр бүл болон өөрийгөө халдвараас сэргийлнэ.
0 cэтгэгдэлтэй