БНСУ-д зодуулсан монгол охины асуудлаарх гомдлыг Солонгосын тал шалгаж байна

2022-01-03 235 0

БНСУ-д зодуулсан монгол охины хэргийн талаар Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комисс Өмнөд Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссын даргад албан бичиг илгээсэн. Уг бичгийн хариуд тус улсын хүний эрхийг хамгаалах байгууллага онцгой анхаарахаар болсноо мэдэгдсэн.

БНСУ-ын ХЭҮК-оос тус хэргийг шалгаж буй цагдаагийн хэлтэс, боловсролын алба, тухайн сургуулиас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт тавьж буй. Цаашлаад хохирогч охин болон түүний ээж, мөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн уг хэргийг ХЭҮК шалгаж байгаа юм.

Анхан шатны шалгалтын үр дүн дээр үндэслэн Комиссын байнгын хорооны хуралдаанаас хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтын асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийг арилгуулахаар гомдлыг хянаж, шийдвэрийг 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр гаргасан байдаг.

БНСУ-ын ХЭҮК нь гомдлыг хянаж дуусмагц, гарсан үр дүнг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст хүргүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Холбоотой мэдээ