Гурван монгол иргэнийг шалтгаангүйгээр зодож, танхайрсан хэргийг шалгаж байна

2022-01-03 187 0

БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт гурван монгол иргэнийг шалтгаангүйгээр зодож, танхайрсан хэрэг нэгдүгээр сарын 2-ны өдөр гарчээ.

Цагдаа нар хэрэгтнүүдийг хайж байгаа бөгөөд одоогоор A гэх залууг танхайн хэргээр баривчилж, хэргийг шалгаж байна.

Тухайн өдөр үүрийн 03:20 минутанд Сочу дүүргийн шиннунхён метроны буудлын ойролцоох замд хэн нэгэнд зодуулсан байдалтай гурван хүнийг цагдаа нар олж шалгахад монгол залуус байсан бөгөөд уг хэргийг мөрдсөнөөр сэжигтэн А-г баривчлаад байгаа юм. Цагдаа нар холбогдох бусад сэжигтнүүдийг хаана байгааг тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалж: Yonhap news

Холбоотой мэдээ