Өнгөрсөн долоо хоногт 56 иргэн угаартаж, нэг иргэн энджээ

2022-01-03 157 0

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 102 дугаарын утсанд угаартсан гэх 20 дуудлага ирж, нэг иргэн энджээ. Мөн 56 иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр угаартаж эмнэлгийн тусламж авсан байна. Угаартсан иргэдийн 56.1 хувь нь хүүхэд байжээ.

Угаартах болсон шалтгаан нөхцөлийг тодруулахад,

– Гар хийцийн буюу энгийн зуухтай, ханан пийшингийн битүүмж муутайгаас утаа гарсан
– Угаар мэдрэгчтэй боловч зай нь дууссан, эвдэрсэн
– Яндангийн соролтыг хязгаарлаж, хаасан байсныг албаныхан мэдээллээ.
– Мөн хугацаанд түүхий нүүрс түлж байж болзошгүй талаар долоон дуудлага ирсний хоёр нь тогтоогдож, шалгалтын үйл ажиллагаа явагдаж    байгаа ажээ.

Холбоотой мэдээ