Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 313 дуудлага бүртгэгдэж, 14 хүн гэмтжээ.
Гэмтсэн хүмүүсийн ес нь нийслэлд, тав нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөх хэлбэрээр найм, мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгджээ. Харин орон нутагт онхолдох хэлбэрээр гурав, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр нэг осол гарчээ.
Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлсэн байна.
Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад 18.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.
Мөн ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан болон шороон шуурга шуурга төлөвтэй байх тул жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
0 cэтгэгдэлтэй