БНСУ руу богино хугацааны визтэй зорчихыг хориглоно

2021-12-23 103 0

БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас энэ сарын 25, 26, 28, 29-ний өдрийн нислэгээр БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан гэж Миат ХК-аас мэдээллээ.

Тухайн нислэгээр зорчих боломжтой зорчигчид:

  • Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улсруу зорчих транзит зорчигчид
    БНСУ-ын иргэд
  • F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд
  • F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч
  • А-1, А-2 визтэй дипломат зорилго /гэр бүл/

Эх сурвалж: Миат ХК

Холбоотой мэдээ