Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

2021-12-23 197 0

Олимпын аварга Н.Түвшинбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорт буцааж, дахин мөрдөн байцаалт явуулах шүүгчийн захирамж гарсан байна. Хэрэг прокурорт буцах хугацаанд Н.Түвшинбаярыг цагдах хорих арга хэмжээг хэвээр үргэлжилнэ гэдгийг хохирогч Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал мэдээлэв.

Тэрээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33-р бүлэгт шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг хийх 17 үндэслэл байдаг. Үүнийн нэг буюу 6.15-д нэмэлт мөрдөн шалгалт явуулах хүсэлтийг хохирогч болон яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс аль аль нь тавьсан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тодорхой хэмжээний мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлт тавьсныг шүүх хүлээн авч, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа дахин явагдана.

Хохирогч Э.Энхбат начны хувьд арванхоёрдугаар сарын 18-нд эх орондоо ирсэн. Нас барсан асуудал байхгүйг мэдэгдье. Эмчилгээ хийлгээд явж байгаа.

Хэргийг прокурорт буцтал яллагдагч Н.Түвшинбаярын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжилнэ. Мөрдөн байцаалтаар талуудын хүсэлтэд дурдаж байгаа ажиллагаа хийгдэнэ” гэлээ.

Н.Түвшинбаярын өмгөөлөгч Н.Данзанноров: Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн асуудал дээр маргаад байгаа зүйл байхгүй. Тодорхой хэмжээнд гарсан хохирлдыг төлж байгаа. Нийтдээ 3 тэрбум төгрөгийн хохирлдыг төлсөн. Цаашдаа харах хохирлыг ч төлж таарна. Маш их гэмшиж байгаа. Гэм буруугийн асуудалд огт маргахгүй байгаа. хамгийн гол нь хохирогчийн биеийн байдалд маш их санаа зовж байгаа. Хэвлэлээр гарч байгаа шиг зардал мөнгийг өгөхгүй байгаа асуудал байхгүй. Хэвлэлүүд маш бодитой мэдээлэл өгч, эх сурвалжаа нягталж ажиллах хэрэгтэй. Шүүх хянан хэлэлцээд хэргийг нэмэлт ажиллагаа шаардлагатай гээд прокурорт буцаалаа.

Холбоотой мэдээ