Өндөр насны тэтгэврийг дараалсан долоон жилийн дундаж цалингаас тооцдогийг таван жил болгох өөрчлөлтийг НББХ-гоор дэмжлээ.
2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн таван жил буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж долоон жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүнг багасаж байгаа юм.
Өнөөдөр манай улсад дунджаар 317 мянга орчим хүн өндөр насны тэтгэвэр авагч байдаг. Иймээс буцаагаад таван жилийн дунджаар тогтоодог болох хуулийн төслийг С.Одонтуяа нарын гишүүд санаачлан 2021.04.29-ны өдөр өргөн барьсан билээ.
0 cэтгэгдэлтэй