Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн байна

2021-12-23 55 0

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 3 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна.

2021 оны 12 сарын 22-ны 20 цагаас 12 сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр 34-39 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ