Б.Жавхлан: Ипотекийн зээл төлөх хугацааг дахин зургаан сараар сунгах заалтыг хэвээр үлдээсэн

2021-12-22 236 0

Сангийн сайд Б.Жавхлан Цар тахлын хууль буюу”Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” хуульд заасан ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг дахин зургаан сараар сунгах заалтыг хэвээр үлдээсэн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Цар тахлын хуулийг зургаан сараар сунгах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Одоо байгаа хууль дотор ипотекийн үндсэн төлбөр болон хүү төлөх хугацааг сунгаж болно гэсэн заалт бий. Энэ заалтыг мөн зургаан сар үргэлжлүүлэх саналыг УИХ-д өргөн барина гэсэн үг. Гэхдээ иргэдэд сонголт бий. Зээлдэгч үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөд явж болно. Төлөхгүй байх хугацааг дахиад зургаан сараар сунгаж байна гэсэн үг.

Монголбанкнаас мэдээлэл хийснийг сонссон. Банкны системд хяналт тавьж байгаа байгууллагаас тэгж хэлэхээс өөр аргагүй. Гэхдээ Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд энэ хугацааг сунгах заалтыг хуулийн төслөөс хасалгүй УИХ-д оруулж байна” гэлээ.

Холбоотой мэдээ