Коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон дэлхийн 90 гаруй улсад бүртгэгдээд байгаа. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Цагаан сараар төрийн золголтыг хоёр дахь жилдээ хийхгүй, харин айл өрх, иргэдийг цомхон буюу гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхэд уриалах зөвлөмжийг боловсруулах чиглэлийг УОК-т өгсөн байна.
Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УОК ойрын хугацаанд хуралдаж, зөвлөмж шийдвэрээ гаргасны дараа олон нийтэд танилцуулах юм байна.
Энэ жилийн Цагаан сар буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байгаа билээ.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд мөн вакцины III тунгийн хамралтыг үргэлжлүүлэн идэвхжүүлэх, хүүхдийн вакцины нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох сайд нарт өглөө.
0 cэтгэгдэлтэй