11 давхрын тагтнаас үсэрсэн иргэнийг аврах дэр ашиглан аварчээ

2021-12-22 186 0

Нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах ангийн алба хаагчид аврах ажиллагааны нийт 197 удаагийн дуудлагаар ажиллаж, 217 иргэний амь насыг авран хамгаалжээ. Үүнээс 30 нь өндрөөс аврах ажиллагааны дуудлага байсан бөгөөд энэ хүрээнд 31 иргэний амь насыг аварч, аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Тухайлбал, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “Орчлон” хорооллын 42 дугаар байрны 11 давхрын нийтийн хэсгийн балконаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагын дагуу тухайн газар очиж, балконаас үсэрсэн иргэнийг аврах дэр ашиглан амийг нь аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ