УИХ-ын гишүүн асан Г.Уянга
Экс хотын дарга шоронд орсныг эсэргүүцсэн манай намынхан хоолой нь зангиран жагсаж байна. Аргагүй ээ! Үүл дарга ардчиллыг бидэнд авчирч өгсөн! Ардчиллыг авчирсан Үүл даргадаа итгэж, хотын дарга байхад нь тендерт ялсан хүүд нь газраа өгөөд газар ч үгүй, орон гэр ч үгүй олон жил болсон тэр олон жирийн ядарсан иргэдийг харин хэдүүлээ яахав?
Олон ч хүн нас барсан даа, хөөрхий… Үүл даргын маань авчирсан АРДЧИЛАЛ тэдэнд яаж үйлчлэх бол?! Нөгөө бидний саяхан эсэргүүцээд байсан “Дабл /дуал/ стандарт” болчихгүй байгаа…?! Шоронд явуулчихаад араас нь гоншгонохын оронд “Та хотын дарга байхдаа хүүдээ тендер өгч болохгүй шүү дээ, Үүл дарга аа!” гэж тэр үед нь хатуухан эсэргүүцэж “Ардчиллын алтан хараацай”-гаа эртхэн аврах байж дээ! Ялангуяа ийм хэрэг
хийж байхад хажууд нь байж байсан намын нөхөд минь! Үүл дарга шоронд орчихлоо! Бас олон ядарсан иргэд орон гэргүй гудамжинд байна! Нэг шугамын хоёр үзүүрт байгаа энэ хоёр үйл явдлыг шударга ёсоор дэнсэлбэл… гэж би бодоод л бна… За тэгээд удахгүй суллагдчихна даа, харж л байгаарай! Нэг шугамын хоёр үзүүрт байгаа энэ хоёр үйл явдлыг шударга ёсоор дэнсэлбэл… гэж би бодоод л бна… За тэгээд удахгүй суллагдчихна даа, харж л байгаарай!
0 cэтгэгдэлтэй