Сүүлийн хоногт дотоодод 258, зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол илэрч, НАС БАРАЛТ БҮРТГЭГДЭЭГҮЙ

2021-12-17 72 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 262 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 387,708 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын дөрөв нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 258 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

– 158 нь Улаанбаатар хотод,
– 100 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харин өнөөдөр эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Сүүлийн найман хугацаанд анх удаа өнөөдөр цар тахлын улмаас нас баралт бүртгэгдсэнгүй.

Хамгийн сүүлд 2021 оны дөрөвдүгээр сарын 4-ны өдөр эндэгдэл бүртгэгдээгүй бөгөөд түүнээс хойш өдөр бүр коронавируст халдварын улмаас эндэгдэл бүртгэгдэж байв.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,968 хүн эндээд буй. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Б.Болор

Холбоотой мэдээ