Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноов

2021-12-16 108 0

Шүүх хуралдаан дуусаж Хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноов. Түүнд:

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2013 онд өөрийн хүү Б.Чулуудайн “Гранд лайн” компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан,
Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын захирал А.Гантулга, “Бэрэн групп”-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, хүү Б.Чулуудай нартай бүлэглэн “Буянт-ухаа-2” хорооллын санхүүжилтээс их хэмжээний мөнгө шамшигдуулж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан
Хахууль өгсөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байсан.

 

Б.Болор

Холбоотой мэдээ