Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од “Dayton Flyers” багт тоглоно

2021-12-15 41 0

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од ирэх улиралд АНУ-ын “Dayton” их сургуулийн “Dayton Flyers” багт тоглохоор болжээ.

Тус баг нь NCAA (National Collegiate Athletic Association)-ын сагсан бөмбөгийн нэгдүгээр лигт Атлантик бүсийн 10 багийн нэг аж.

Ш.Энхийн-Од өдгөө 19 настай бөгөөд 207 см өндөр бөгөөд “ISA”-ийн лигт тоглодог байжээ.

Түүнд Dayton их сургуулиас өнгөрсөн есдүгээр сард урилга ирсэн бөгөөд NCAA нэгдүгээр лигт тоглосон Монголын анхны тамирчин болоод байна.

Холбоотой мэдээ