Х.Болорчулуун: Малчдын нэг адуунаас 10 мянган төгрөгийн татвар авах хэрэгтэй

2021-12-15 142 0

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу энэ оноос эхлээд малчдаас малын хөлийн татвар авч эхэлсэн. Малчдаасаа ямар хэмжээний татвар авахаа тухайн аймаг, сумын ИТХ хэлэлцэн шийдвэрлэх юм. Гэхдээ татварын хэмжээ нь тодорхой хязгаартай. Тодруулбал, нэг малаас авах татварын хэмжээг 2000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх ёстой. Гэвч энэ нь багадаж байгаа гэдгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун өнөөдөр Байнгын хорооныхоо хуралдааны үеэр хэллээ.

Х.БОЛОРЧУЛУУН: -Газар тариалангийн бүс нутагт мал тариа, ногооны талбай руу орох явдал их байна. Тиймээс газар тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг нэмэх нь зөв гэж бодож байна. Ер нь бид малын хөлийн татварыг багаар тогтоосон. Малын хөлийн татварыг ИТХ-ууд өөрсдөө тогтоож байгаа ч нэг малд ногдох татварыг 2000-аас хэтрүүлэхгүй гээд заачихсан. Энэ бол бага хэмжээ. Ялангуяа, нэг адуунаас 10 мянга хүртэлх төгрөгийн татвар авдаг байх ёстой. 100 адуутай хүн нэг сая төгрөг буюу нэг адууны л өртөгтэй тэнцэх хэмжээний татвар төлнө гэсэн үг.

Холбоотой мэдээ