“Токио 2020” зуны олимпын наадмын Хүндийг өргөлтийн 87 килограммын жинд бяр чадлаа сорьж буй Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг дөрөвдүгээр байрт бичигдсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэрбээр огцом өргөлтийн төрөлд 110 кг-ыг өргөсөн бол түлхэлттэй өргөлтөд 142 кг-ыг амжилттай өргөсөн. Харин дараагийн өргөлтдөө 147 кг-ыг захиалсан ч өргөлт амжилтгүй болсноор ийнхүү тэмцээнээ өндөрлүүлж байна.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй