Б.Отгон
ХҮН, МАЛ хоёр нь адилхан үнэлэмжтэй Монгол улс “хүний эрх” гэж яриад ч яахав дээ!!!
Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд ХҮН хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ял нь МАЛ хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялтай яг адилхан 5 жил хорих ялтай байна. 2017 оноос хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулийг батлахад гол дүрд тоглосон хүн нь өнөөгийн Хууль зүйн сайд Х.Нямбаатар юм. Тэнэгүүд ухаантны дүр эсгэх өөрт нь тааламжтай ч түмэнд хорлонтой юм даа.
Хүнээ малын түвшинд үнэлчихээд хөгжил дэвшил, хүний эрх ярих нь хадны цуурай мэт хоосон. Хүний эрх ярьж хуралдаж, баахан цаас, цаг, хөрөнгө үрэхийн оронд ядаж энэ заалтаа зас.
2017 оны Эрүүгийн хуулиас болж өнөөдөр Д.Хаянхярваа мэтийн тэрбумын авлигачид ямар ч ял шийтгэлгүй үлдэж байна.
Хууль нь ийм байхад сэргэлтийн бодлого энэ тэр гэж сэрүүн зүүдлэх хэрэггүй юм. Зөгнөл, мөрөөдлийг нь зөндөө сонссоор итгэх хүнгүй боллоо.
0 cэтгэгдэлтэй