Д.Хаянхярваа шоронд ороогүйн шалтгаан нь тэр гишүүн байхдаа өөртөө зориулаад хууль баталчихсан юм.
“Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компаний захирал Д.Хаянхярваа хоёр тэрбум орчим төгрөгийн авлига авсан нь тогтоогдсон мөртлөө шоронд орохгүй, 40 хөн сая төгрөгөөр торгуулиад өнгөрсөнд иргэд хууль, шүүхийг буруутгаад өнгөрч байна.
Үүнд шүүгч, прокурор, хуулийнхан : “хуулиа хар, хуулийн дагуу шийдсэн” гэсэн тайлбарыг өгч байна. Хуулиа харсан чинь 2017 онд батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ” гэсэн бүлэг орсон. Энд 8-аас доош жилийн хорих ял шийтгүүлэх гэмт хэрэг үйлдсэн хүн буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлж, прокурортой ялаа тохирсон бол хэргийг шүүх ХЯЛБАРШУУЛСАН ЖУРАМ-аар шийдэхээр заажээ. Авлигын гэмт хэргийг бүхэлд нь хялбаршуулан шийдэж болно гэсэн үг.
Учир нь ЭХ-ийн 22-р бүлэгт заасан Авлигын 10 гаруй төрлийн гэмт хэрэг бараг бүгдээрээ 8-аас доош жилийн хорих ялтай юм. Энэ хууль 2015 онд батлагдахад Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн байсан. Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр прокурортой “ялаа тохирч” орж ирэхэд нь шүүх түүний өөдөөс “ЯЛ НЬ БАГА БАЙНА, НЭМНЭ ” гэж хэлэх эрхийг мөн л хуулиар хаажээ. ЭХХШтХ-ийн 17.4-5-д “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгчдэгчийг эрх зүйн байдлыг ДОРДУУЛАХГҮЙГЭЭР эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Энэ заалт уг хуулинд 2020.01.10-ны өдөр нэмэлтээр орсон. Энэ үед Д.Хаянхярваа мөн л УИХ-ын гишүүн байсан. Бүр 65 суудалтай олонхийн бүлгийн даргыг ч хийж явсан үе түүнд бий. Хоёр тэрбумын авлига авсан Д.Хаянхярваа шоронд ороогүйн гол шалтгаан нь ердөөл дээрхи хуулийн заалтууд. Тэр хуулийг Д.Хаянхярваа ба түүний нөхөд баталсан юм.
0 cэтгэгдэлтэй