Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд короавируст халдварыг илрүүлэх зорилгоор 5,221 сорьцод шинжилгээ хийхэд 1,063 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 166,210 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 283 нь нийслэл хотод,
- 780 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 1,957 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 823 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 6,013
- Хүндэвтэр- 2,727
- Хүнд – 791
- Маш хүнд – 163 хүн байна.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй