Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Н.Сувд “Анна Каренина” жүжигт тоглосон билээ. Уг жүжгийн талаар тэрбээр сэтгэгдлээ хэлэв.
“Дэлхийн сонгодог бүтээлийн нэг “Анна Каренина”-г янз бүрийн өнцгөөс үзэж харж, янз бүрийн өнцгөөс ярьж тайлбарлаж болох юм. Мөн гол дүр Анна Каренинаг хэдэн ч янзаар харж, ярьж, шүүмжилж болно. Харин энэ удаа Н.Наранбаатар найруулагчийн өнцгөөс харж таашаал авах боломж манай Монголчуудад олдож байна. Миний хувьд Анна (Хувь заяа) гэж дүрд хувирч байгаа. Романыг жүжиг болгоно гэдэг том ажил. Гоё бичигдсэн олон дүртэй. Жүжигчинд туршлага болох, судлах, өөрийгөө нээх боломж “Анна Каренина”-д байгаа. “Сайн юмгүй муу юм гэж байдаггүй” гэж Орос үг байдаг. Дэлхий дахиныг цочоосон вирус тарсан хүнд үеийг туулж байгаа үед энэ жүжиг Монголын театрын тайзнаа тавигдаж байгаа нь бидэнд хэцүү цагт ч хийж бүтээж болохыг харуулсан хэрэг боллоо” гэв.
0 cэтгэгдэлтэй