АИ-92 шатахууны үнэ 70 төгрөгөөр нэмэгдлээ

2021-12-03 72 0

Шатахууны үнийн зөвлөл өнгөрсөн сарын 22-нд шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гаргаж байв.

Шатахууны үнэ чөлөөлөх шийдвэр гарсны дараахан импортлогчид АИ-92 шатахууны литр тутмын үнийг 100 төгрөгөөр нэмэгдүүлсэн бол өнөөдрөөс эхлэн дахин 70 төгрөгөөр үнээ нэмжээ.

Тээвэр, үйл ажиллагааны зардал зэргийг тооцвол дэлхийн зах зээлийн өртгөөрөө нэг литр АИ-92 шатахууныг 2,400 төгрөгөөр борлуулах шаардлагатай байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлж байсан юм.

Холбоотой мэдээ