Солонгосын кино одуудын нэг уран бүтээлээс олдог орлогыг мэдээлжээ

2021-12-03 177 0

Өмнөд Солонгосын телевизийн цувралууд дэлхийн зах зээлд эрэлттэй болж, үүнийг дагаад жүжигчдийнх нь орлого ч нэмэгдсэн байна.

Тус улсын Хангүг Илбо сонин кино одуудын орлогын талаар эрэн сурвалжилснаа саяхан мэдээлжээ.

Тухайлбал яг одоо дүр бүтээсэн цувралууд нь цацагдаж байгаа жүжигчин Сон Хэ Гё, Жүн Жи Хун нар телевизийн цувралын нэг ангид тоглоод 200 гаруй сая воны ($170,000) шагнал авдаг тухай мэдээлсэн байна.

Сон Хэ Гёны тоглосон “Now We Are Breaking Up”цуврал SBS сувгаар, Жүн Жи Хуны тоглосон “Jirisan” цуврал tvN сувгаар цацагдаж байгаа юм.

2018 онд Сон “Encounter” цувралын нэг ангид тоглоод 100 сая воны шагнал авч байжээ.

Жүн Жи Хун 2013 онд цацагдсан SBS сувгийн “My Love from the Star” романтик цувралын нэг ангид тоглохдоо бас 100 сая гаруй вон авч байсныг Хангүг Илбо олж мэдээлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд эдгээр жүжигчдийн орлого хоёр дахин өсжээ.

Гэхдээ эмэгтэй болон эрэгтэй жүжигчдийн орлогын хооронд нэлээд зөрүү байдгийг Хангүг Илбо олж мэдээлсэн байна.

Жүжигчин Ким Сү Хён
Тухайлбал сүүлийн үед хамгийн эрэлттэй байгаа эрэгтэй жүжигчдийн нэг Ким Сү Хён одоо Coupang Play стриминг үйлчилгээний “One Ordinary Day” цувралын нэг ангид 500 сая воны хөлстэй тоглож байгааг мэдээлжээ.

Тэрбээр өнгөрсөн онд дэлгэцэнд гарсан “It’s Okay to Not Be Okay” цувралын нэг ангид 200 сая воноор тоглосон юм байна.

Эх сурвалж: Hankook Ilbo

Холбоотой мэдээ