Шатахуун ачсан чиргүүлтэй автомашин нуурт живжээ

2021-12-02 147 0

Хөвсгөл аймагт “Шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон” тухай дуудлага өнгөрөгч арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:00 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э /45 настай, эрэгтэй/-ийн “ZZ1257 Хово” загварын автомашин /32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй/ нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байсан.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 08:30 цагаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлнэ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Холбоотой мэдээ