Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн, ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл холын зайд гүйнэ. Тэрээр өчигдөр замдаа гарлаа.
Т.Рэнцэнбадам Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцжээ.
Хилчин бүсгүйчүүдийн тэсвэр, тэвчээрийг харуулахаар мордсон бүсгүйдээ нийт хилчдийнхээ өмнөөс амжилт хүсье гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэв.
0 cэтгэгдэлтэй