Женевт төвтэй ДЭМБ-аас коронавирусын омикрон хувилбар дельта вирусаас илүү хурдан тархдаг гэсэн баталгаа байхгүй гэж мэдэгдэв. Мөн Өмнөд Африкийн орнуудад хилийн хориг тавьсан, нислэгээ цуцалсан орнуудыг шүүмжилжээ.
ДЭМБ улс орнуудад шинжлэх ухаанчаар хандан, эрүүл мэндийн олон улсын дүрмээ дагаж мөрдөхийг уриалав. Хилийн хориг африк иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, нийлүүлэлтийн сүлжээг доголдуулах эрсдэлтэйг ч анхааруулжээ.
Сүүлийн өдрүүдэд Өмнөд Африкийн олон оронд ковидын тохиолдол өссөн. Энэ нь омикрон хувилбартай холбоотой, эсэхийг тархвар судлаачид судалж байна. Мөн шинэ хувилбар өвчтөнд ямар шинж тэмдэг үзүүлж байгаа нь ч тодорхойгүй байна гэж ДЭМБ мэдэгдлээ.
0 cэтгэгдэлтэй