Халдвар тархсан улсаас ирж байгаа Монгол улсын иргэдийг өөрсдийн зардлаар нь 10 хоног тусгаарлана

2021-11-27 186 0

Улсын Онцгой комисс өнөөдөр 11:00 цагаас коронавирусийн шинэ хувилбар болох “Омикрон” мутац олон улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан хуралдлаа. Хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Шадар сайд С.Амарсайхан “Дэлхий нийтэд шинэ хувилбарыг судалж эхэлсэн. Эцсийн байдлаарх дүгнэлт гараагүй байна. УОК-ын хурлаар хэд хэдэн асуудлыг авч шийдвэрлэлээ. Шинэ хувилбар бүртгэгдсэн улсаас зорчин ирж байгаа, тэдгээр улсаар дамжин өнгөрсөн гадаадын иргэдийг хүлээн авахгүй байх

Тэдгээр улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвар өндөртэй эрсдэлтэй бүсээр аялсан зорчсон Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд ирэхэд нь өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгах, Өнөөдөр ирэх 200 гаруй энхийг сахиулагчдын байсан тухайн улсад нь халдвар бүртгэгдээгүй. Бүгд шинжилгээнд хамрагдсан өгсөн хэдий ч 10 хоногийн хугацаанд цэргийн амралтад тусгаарлана. Нийсэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх, хил хяналтын орчимд иргэд зорчигчдоос шинжилгээ бүрэн авна” гэв.

 

Б.Болор

Холбоотой мэдээ