Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлсэн “Шивээ хиагт” дуурь тоглогдоно

2021-11-25 218 0

УДЭТ-ын уран бүтээлчид маргааш буюу Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нарын бүтээл “Шивээ хиагт” дуурийг тоглох гэж байна.

Уг дуурь нь 1971 оны арванхоёрдугаар сарын 12-нд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн найруулгаар УДБЭТ-ын тайзнаа анх тоглогдож байсан билээ.

Тус бүтээл нь бидний ирээдүй болсон залуу үеийнхэнд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд онцолдог билээ.

Холбоотой мэдээ