БНСУ-ын Засгийн газраас гадаадаас ажиллах хүч авах асуудлыг нээлттэй болгож, Монгол, Узбекстан, Мьенмар, Филлипин зэрэг улсаас ажиллах хүч авахаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэ дагуу манай улсаас 39 иргэн БНСУ-д ажиллахаар өчигдөр явжээ. Тэд 2019 оны сонгон шалгаруулалтад тэнцэж, БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан хүмүүс юм.
Одоо 670 орчим иргэн хүлээгдэж байна. Тэд БНСУ-ын Гадаад ажил хайгчаар хөдөлмөрийн биржид 2019 онд нэр нь байршиж, ажлын санал хүлээн авсан бөгөөд явах тов хүлээж буй аж. Эдгээр иргэнийг анх Хөдөлмөрийн биржид байршиж, ажлын санал хүлээн авсан дарааллаар нь хүлээн авахаа БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол Улс дахь И Пи Эс төвөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар мэдэгджээ.
Б.Хэрлэн
0 cэтгэгдэлтэй