С.Энхболд: III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл хичээл, сургууль бүрэн танхимд шилжинэ

2021-11-24 289 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрээр “Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 589 мянган хүнийг хамруулсан. Энэ нь дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгийн 28 хувь гэсэн үг. Ерөнхий сайдын зүгээс цаашид зорилтот бүлгийн 50 хувь III тунд хамрагдсан тохиолдолд шар түвшин рүү шилжинэ гэж мэдэгдсэн. Үүнийг дагаад хориглосон байгаа зарим арга хэмжээг цуцлах болно.

Одоогийн байдлаар вакцинжуулалтад өдөрт 10000-аас дээш хүн хамрагдаж байна. Гэвч 18-40 насны бүлгийн хүмүүсийн III тунгийн хамрагдалт идэвхгүй байна. Иймээс дархлаажуулалтыг эрчимжүүлэх зорилгоор явуулын багийг их сургуульд ажиллуулж байгаа.

Бид зорилтот бүлгийн 50 хувийг III тунд хамруулвал боловролын бүх шатны байгуудллагын үйл ажиллагааг 100 хувь танхимд шилжүүлэх болно. Мөн цэцэрлэгийн бага ангийн бүлэг буюу ялангуяа 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ажлыг эхлүүлэх боломж бүрдэнэ” гэлээ.

Холбоотой мэдээ