Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмтой өнөөдөр уулзалт хийнэ.
Монголын Засгийн газар 2021 оны нэгдүгээр сард “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” групптэй хэлэлцээ хийх, төслийг урагшлуулах асуудлаар тохирох Ажлын хэсгийг байгуулсан. Тус хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй арван сар үргэлжилж байгаа билээ.
Дашрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Якоб Стаусхольмтой өмнө нь хоёр удаа цахим уулзалт хийж байсан юм.
0 cэтгэгдэлтэй