1440 оноос хойш анх удаа буюу 600 жилийн түүхэнд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн сар хиртэлт өнөөдөр тохиолоо. Сарны хиртэлт нийт 3 цаг 28 минут үргэлжилжээ.
Сар хиртэлт баасан гарагт Гринвичийн цагаар 06:02 цагт /Улаанбаатарын цагаар 14:02 цагт/ эхэлсэн байна.
Гэхдээ сарны хиртэлтийг Умард Америк, зүүн хойд Азийн орнууд болон Өмнөд Америк, Полинези, Австралид харах боломжтой гэж Voice of America мэдээлжээ. Сар хиртсэнээс 1 цаг 45 минтуын дараа улайж, 18 минутын турш цусан улаан өнгөтэй болно гэж мэдээлж байв.
Дараагийн удаа ийм хугацаанд үргэлжлэх хиртэлт 600 жилийн дараа буюу 2669 онд тохиох гэнэ.
0 cэтгэгдэлтэй