Итотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох эерэг мессеж

2021-11-19 206 0

“Монголын ипотекийн корпораци”-иас өчигдөр /2021.11.18/ зохион байгуулсан “Орон сууц ба санхүүжилт хэлэлцүүлэг”-ийн нэгэн эерэг мессеж задарлаа.

Тэр нь, Сангийн Яамны харьяа Зээлийн батлан сангийн захирал Ш.Алтанчимэгийн онцолсон:

Иргэд 30 хувиа бүрдүүлж өгч чадахгүй байгаа учраас 10 хувьд нь батлан даалт гаргахаар ярьж байна. Энэ нь тухайн зээлдэгчийн 70 хувийн зээл дээр 10 хувь нэмэгдэх санаа юм гэсэн тайлбар байлаа.

Судалгаагаар 30 хувийн урьдчилгаа төлж, ипотекийн зээлэнд хамрагдах боломжтой өрхүүдийн тоо багасч, энэ хэрээр шинэ зохицуулалт үгүйлэгдэж буйг тодотгодог. Гэвч яг бодитой гарц яригдахгүй байсаар өнөөг хүрсэн.

Тэгвэл Зээлийн батлан сангаас иргэдийн төлөх 30 хувийн урдчилгааны 10 хувьд батлан даалт гаргаснаар зээлдэгчдийн эрэлт харьцангуй нэмэгдэхээр судалгаа гарчээ. Салбарынхан энэ талаар тодотгохдоо “Иргэн сард 500 мянган төгрөг төлдөг байсан бол 20 хувийн урьдчилгаа төлөөд, 10 хувийг Зээлийн батлан даалтын сангаар шийдүүллээ гэхэд төлөх ёстой мөнгөн дүн 600 гаруй мянга болж нэмэгдэнэ” гэж тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, урьдчилгаа төлбөрийн 10 хувиа батлан даалгасан зээлдэгчдийн сарын графикт төлөлт нэмэгдэнэ гэсэн үг.

Одоогоор Зээлийн батлан даалтын сангаас холбогдох журмуудаа гаргаж, 2022.01.01-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэлээ базааж байгаа аж.

 

Эх сурвалж: Eguur.mn

Холбоотой мэдээ