Н.Алтанхуяг: Нэг нөхрийг төмөр замын дарга болгохын тулд ийм их зээлийг ард түмэн төлөх ёсгүй шүү

2021-11-18 26 0

Чуулганы хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тус тогтоолын төслийг баталсан тохиолдолд төсөвт маш их хэмжээний алдагдал үүснэ хэмээн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдэгдлээ. Учир нь

Япон Улсын Засгийн газраас “Улаанбаатар төмөр зам”-д 1995-2000 онуудад нийт 7.9 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. Дээрх зээлийн үлдэгдэл дээр нь хүү, алданги тооцоход 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 160.6 тэрбум төгрөгт хүрээд байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь санхүүгийн үр дүнгээр зээлийг бүрэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Иймд Өрийн удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан зээлийн үлдэгдлийг төгрөгт шилжүүлэх, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш үүссэн алданги, хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн тодорхой хэсгийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үлдэгдэл төлбөрийг 2021-2025 онуудад улсын төсөвт төлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсан байна.
Үүнтэй холбогдуулан Н.Алтанхуяг гишүүн өөрийн байр сууриа илэрхийлэхдээ, Төмөр замын даргад дөрөв дэх хүнийг нэр дэвшүүлээд байна. Унхиагүй удирдагчдын буруу үйлдлээс болж Монголын ард түмэн хохирох ёсгүй шүү. Нэг хүнээ дарга болгохын тулд ийм их зээлийг Монголын ард түмэн төлөх ёсгүй шүү. Төсөв дээр ямар ч дарамт болохгүй гэж худлаа ярьж байна гэж мэдэгдлээ.

Эргэн сануулахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ерөнхий хороо буюу ТУЗ энэ сарын 24-нд хуралдана. Тус хурлаар төмөр замын удирдлагын асуудлыг эцэслэн шийднэ.

Холбоотой мэдээ