Хакүхо 2022 оны наймдугаар сар хүртэл “хамгаалагч” хийгээд дэвжээний багш болно

2021-11-15 137 0

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо Шо буюу М.Даваажаргалын дэвжээний туслахаар ажиллаж буй зураг сошиал орчинд түгэж, олны анхаарлыг татаад байна. Энэ нь 2021 онд зодог тайлахдаа тэр Магаки Ояката нэр авсантай холбоотой.

Өөрөөр хэлбэл, зодог тайлсан мэргэжлийн сүмогийн аварга дэвжээний багш болдог ёстой. Харин Хакүхогийн хувьд карьераа ингэж өсгөхийн тулд 2019 онд зодог тайлахын сацуу иргэншлээ сольсон билээ. Японд мөрддөг ёсоор дэвжээний багш болох нэгэн заавал Японы иргэншилтэй байх ёстой юм.

Харин Сүмогийн холбоо хуралдаж, Хакүхог зодог тайлахыг зөвшөөрөхдөө өөрийн нэрээр дэвжээ нээх эрх олгоогүй. Өөрөөр хэлбэл Мияагино дэвжээнд туслахаар ажиллах боломж олгосон юм. Энэ дэвжээний багш Мияагино Ояката нь ирэх 2022 оны наймдугаар сард тэтгэвэртээ гарна. Ингэснээр Хакүхо тус дэвжээний багш болох юм.

Нэг ёсондоо Сүмогийн холбоо түүнийг Мияагино Оякатагийн оронд тус дэвжээний багш болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Ингэхдээ Магаки Ояакатагийн нэрийг өгсөн. Ояаката нь зодог тайлж, дэвжээний багш болсныг илтгэдэг утгатай. Харин урдах нэрийг нь үе, үеийн Ояаката нар уламжлан авч явдаг. Харин Хакүхо Шо 21 дэх Магаки Ояаката болсон.

Хакүхог өдгөө буюу цаашид сүмогийн ертөнцөд энэ нэрээр дуудна гэсэн үг. Харин Мияагино Оякатаг тэтгэвэртээ гартал тэр дэвжээний туслахаар ажиллана. Ингэхдээ тэр дэвжээний хамгаалагч, харуул гэгддэг үүргийг гүйцэтгэх бөгөөд сүмо нарыг дэвжээ рүү гарах, буухад хянаж зогсдог.

Холбоотой мэдээ