COVID-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунг 501,132 иргэн хийлгээд байна

2021-11-15 117 0

COVID-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунг өнгөрсөн хоногт 3,888 иргэн хийлгэжээ. Ингэснээр бүүстер тунд хамрагдсан иргэдийн тоо 501,132-д хүрлээ. Энэ нь нийт хүн амын 15 хувийг эзэлж байгаа.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 12-оос дээш насны 2,257,541 иргэн буюу хүн амын 69.4 хувь нь хийлгээд байгаа бол 65.9 хувь нь буюу 2,144,535 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

Вакцины хоёр тунтай 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдана. Харин вакцины хоёр тунтай ч КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа.

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын суурин 15 цэг 10:00-17:00 цаг хүртэл ажиллана. Тухайн цэгүүдийн мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.

Холбоотой мэдээ