О.Батбаяр: Ирэх 13 хоногт халдварын тоо хоёр дахин буурахаар байна

2021-11-12 108 0

Эрүүл мэндийн яамнаас “Ковид 19” цар тахлын 14 хоногийн нөхцөл байдлын мэдээг тоймлон хүргэлээ. Та бүхэнд албаны хүмүүсийн онцлох мэдээллийг хүргэж байна.

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр “Манай улсын бүүстер тунд хамрагдсан иргэдийн тоо одоогийн байдлаар 15 хувийн босгыг давсан бөгөөд үүнтэй холбоотой манайд өнгөрсөн долоо хоногт тохиолдлын тоо 26,3 хувиар буурсан байна. Мөн ПГУ шинжилгээнд эерэг илрэх хувь 18 хувиар буурч, халдварын эрчийг тодорхойлж байгаа R утга 0,81 болтлоо Улаанбаатар хотод буурсан байна. Хэрэв халдварын тархалт энэ чигээр үргэлжлэн явбал өдөрт илрэх тохиолдлын тоо 13 хоногт хоёр дахин буурах үзүүлэлттэй.

Манай улсын хувьд хүн амын 15 орчим хувийг бүүстер тунд хамруулснаар тохиолдлын тоог 26 хувиар, нас баралтыг 20 орчим хувиар бууруулсан байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Буянтогтох “Эмнэлэгт 14 хоногийн өмнө 17392 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 10727 болж, 38,3 хувиар буурсан байна. Мөн маш хүнд хүний тоо 37 хувиар, хүнд хүний тоо 40 хувиар, хүндэвтэр хүний тоо 30 хувиар, хөнгөн хүний тоо 45 хувиар тус тус буурчээ.

Судалгаагаар коронавирусийн оргил үед улсын хэмжээнд 22400 орчим хүн халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 50 хувиар буурсан байна.

Энэ сарын 15-аас томоохон эмнэлгүүдийн коронавирсуийн тусламж үйлчилгээг буулган үндсэн тусламж үйлчилгээ рүү түлхүү ажиллуулах төлөвлөлтийг хийн ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ