Муур хоёр сартай нярайг гэмтээж, аминд нь хүрчээ

2021-11-09 111 0

Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд 2021 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр унтаж байсан хоёр сартай хүүхдийг муур гэмтээснээс болж амиа алдсан хэрэг гарчээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Цагдаагийн байгууллагын шинжилгээгээр нярайн хамрын зөөлөн эдийг муур ухаж идсэний улмаас нас барсан байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гараад байна. Хэргийг илүү нарийвчлан тогтоохоор Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа. Урьдчилсан үзлэгээр талийгаач охины хамрын зөөлөн эд ухагдсан, нүүр, толгой хэсэгт олон тооны шарх үүссэн байсан. Тухайн муур нь золбин байсан ба хоёр хоногийн өмнө хашаанд нь ирсэн гэж мэдүүлсэн” гэлээ.

Иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна. Ялангуяа бага насны хүүхдийг гэрийн тэжээвэр амьтантай үлдээхгүй, байнгын сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя.

Холбоотой мэдээ