Улаанбаатарт 783, орон нутагт 339 тохиолдол PCR-аар батлагдаж, 11 хүн нас барлаа

2021-11-05 218 0

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,182 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс

– Улаанбаатарт – 783
– Орон нутагт – 339 хүн шинээр халдвар авсан нь PCR-аар батлагдсан байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 11 хүн нас барсан талаар ЭМЯ мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,757 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 14,336 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 41,834 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Холбоотой мэдээ