Түгжрэлийг сааруулах үндэсний хороо хуралдаж байна. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан оролцож байна. Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төслийг танилцууллаа. Нийслэлээс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар 15 зорилт бүхий төлөвлөгөөг боловсруулсан байна.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: Гурван жилийн дараа Улаанбаатар хот 900 мянгаас сая машинтай болох тооцоо бий. Тиймээс автомашины эрэлт нийлүүлэлтийг найман арга хэмжээгээр зохицуулахаар боловсруулсан. Энэ арга хэмжээнүүд түгжрэлийг 8-15 хувиар бууруулна гэж тооцсон.
Тээврийн хэрэгслийн квот тогтоох
Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохыг үе шаттай хориглож, 2028 он гэхэд бүрэн хориглох
Насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн ашиглалтыг хязгаарлах, татвар, хураамж, даатгалын бодлогоор хянах
Цахилгаан авто машиныг дэмжих
Оношлогооны бүртгэлийн системийг боловсронгуй хөгжүүлж, татвар хураамжийг бодлоготой уялдуулах
Нийслэлд импортлогдож байгаа шатахууны татварыг нэг хувьд хүргэх
Тээврийн хэрэгсэл худалдаалахад худалдааны татвар авдаг болох
Зам тээврийн салбарын болон тээврийн тээврийн хэрэгслийн хог хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох
Зорилт гурвын хүрээнд Улаанбаатар хотын авто машин зогсоолын төлбөр хураамжийг боловсронгуй болгох цогц арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа. Үүнд дөрвөн арга хэмжээ байгаа.
Зогсоолын тарифыг тогтоох, авто зогсоолын стандарт журам батлах
Зогсоолгүй бүсүүд бий болгох
Газар эзэмшигчдийн гэрээнд өөрчлөлт оруулах, зогсоол төлөвлөлт, стандарт, төлбөрийн системийг оруулах
Нийслэл хотын зах орчмын бүс, нутаг дэвсгэрийг түшиглэн төлбөрийг бага тогтоох. Үйлчилгээ үзүүлэх боломжтой авто зогсоолуудыг байгуулах
0 cэтгэгдэлтэй