Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 365,239 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 896 нь Улаанбаатар хотод,
- 383 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,704 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 14,939 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 40,641 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Л.Баяр
0 cэтгэгдэлтэй