Өнөөдөр болох үйл явдал

2021-11-04 203 0

– Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Гадаад харилцааны яам

09:00 цагт: ГХЯ, ЭМЯ, ЗТХЯ, БХБЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, УБТЗ болон холбогдох байгууллагуудын төлөөллүүд эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ, үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл, шуурхай татан авах асуудлаар хуралдана.
Төрийн ордон

10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
“Новотел” зочид буудал

10:00 цагт: Соёлын яам нийслэлийн удирдлагуудтай нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засах, хамгаалах асуудлаар зөвлөлдөх “Бүтээлч хот-Улаанбаатар” уулзалт болно.
“Интерном” номын дэлгүүрийн төв салбар

12:00 цагт: “Орфей” театр, “Монсудар” хэвлэлийн газартай хамтран Ф.М.Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” роман болон “Гэм зэм” жүжгийн нээлттэй өдөрлөг зохион байгуулна. “Гэм зэм” жүжгийн бүх уран бүтээлч оролцоно. Утас: 96696674
Гадаад харилцааны яам

14:00 цагт: Барилгын салбарт үүсээд байгаа нөхцөл байдал болон нэн яаралтай бараа бүтээгдэхүүнийг татан авах чиглэлээр ярилцана.
“Туушин” зочид буудал

14:00 цагт: “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл “Боловсролын төсөв, санхүүжилтэд үзүүлэх Монгол Улсын нийт өрийн нөлөө” судалгааны нээлтийн үйл ажиллагаагаа “Соёмбо” танхимд зохион байгуулна. Утас: 88053903
“Новотел” зочид буудал

14:00 цагт: “Соёлын үйлдвэрлэл ба гадаад хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт болно. Уулзалтад Монгол Улс дахь гадаад хамтын ажиллагаа, гадагш чиглэсэн соёлын бодлогын асуудлаар Соёлын яам, Гадаад харилцааны яамны төлөөлөл, Соёлын элч болон салбарын мэргэжилтнүүд оролцож хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Холбоотой мэдээ