Зам тээврийн ноцтой осол гарч, зургаан хүн гэмтжээ

2021-11-03 111 0

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст арваннэгдүгээр сарын 2-нд зам тээврийн ослын шинжтэй 274 дуудлага бүртгэгджээ. Үүнээс зургаа нь ноцтой осол байсан бөгөөд зургаан хүн гэмтсэн байна. Тухайн зам тээврийн осол, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байгаа аж.

Бүртгэгдэж байгаа зам тээврийн осол хэргийн шалтгаан нийслэлд,

Замын хөдөлгөөний дүрмийн наймдугаар заалт: Замын хөдөлгөөн зохицуулах дохио

11 дүгээр заалт: Тээврийн хэрэгсэл байрлан явах,

15 дугаар заалт: Уулзвар нэвтрэх

16 дугаар заалт: Явган хүний гарц нэвтрэх

19 дүгээр заалт: Хорооллын доторх хөдөлгөөн

Орон нутагт

Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар заалт: Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх,

11 дүгээр заалт: Тээврийн хэрэгсэл байрлан явах,

12 дугаар заалт: Тээврийн хэрэгслийн хурд,

13 дугаар заалт: Гүйцэж түрүүлэх ба гүйцэх,

18 дугаар заалт: Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх

24 дүгээр заалт: Ачаа тээвэрлэх зэрэг болно.

Цагдаагийн алба хаагчид нийт 3072 зөрчлийг илрүүлснээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолооч, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 10 иргэнийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, таслан зогсоосон байна.

Сэрэмжлүүлэг: Нийслэл хотод явган зорчигчын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг тохируулна уу.

Мөн та бидний ирээдүй болсон үр хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцох шаардалгатай байна.

Өвлийн улирал эхэлж байгаа тул улиралын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй техник үйлчилгээг хийлгээрэй.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны нөхцөл байдалдаа хурдаа тохируулан, гүйцэж түрүүлэх үйлдийг хориглосон нөхцөл байдалд хийхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ