Оросын Соёл шинжлэх ухааны төв (РЦНК)-д дэлхийд нэр алдраа цуурайтуулсан их зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийг “Орфей театр” Монголд анх удаа олны хүртээл болгох гэж байна.
Энэ сарын 25-наас өдөр бүр тоглогдох тус жүжгийн ерөнхий найруулагчаар Оросын театрын шилдэг сургууль болох ГИТИС-ийг амжилттай дүүргэж, Монголдоо “Фауст” постдрамын жүжгийг анхлан найруулсан Мягмарнарангийн Батболд ажиллаж байгаа юм байна.
Монголын театрын түүхэнд өнөөг хүртэл олон гайхамшигт зохиолчдын уран бүтээл тавигдаж байсан хэдий ч Ф.М.Достоевскийн зохиолыг жүжиг болгон тавьж байсан тохиолдол үгүй билээ.
0 cэтгэгдэлтэй